card

        Бид хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийн тулд Олон Улсын Чанарын менежментийн “ISO 9001:2016” тогтолцоог нэвтрүүлж, энэхүү стандартын дагуу бүтээгдэхүүний түүхий эд хүлээн авахаас бэлэн бүтээгдэхүүн хүртэлх бүх шат дамжлага дахь чанарын хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР СТАНДАРТАД

 БАРИМТЛАХ БОДЛОГО ба ЗОРИЛТУУД

Майнинг технологи энд экуйпмэнт ХХК нь хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн, импортыг орлох химийн бодисыг үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, хэрэглэгчийн хүссэн химийн бодис, бүтээгдэхүүнийг МУ-ын стандартын дагуу аюулгүй хадгалах, хүргэх үйлчилгээг үзүүлэхээр зорино.

МТЭЭ ХХК нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, бүтээгдэхүүний дагалдах үйлчилгээг чанар, стандартын шаардлагын дагуу хэрэглэгчдэд үзүүлэхийн тулд доорхи зорилтуудыг тавьж ажиллана. Үүнд :

  • Бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавигдах хууль эрх зүйд нийцэж ажиллах
  • Чанар стандартын шаардлагуудыг хангах үйл ажиллагаануудыг төлөвлөх, нөөцийг тодорхойлох, тасралтгүй сайжруулалтыг хангах  
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд ойртуулах, шаардлагатай дагалдах үйлчилгээг үзүүлдэг байх
  • Хэрэгжилтийг тогтмол байлгах үүднээс үйл явцыг хянах, баримтжуулах, үр дүнг дүгнэх механизмыг бий болгох
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны талаарх системтэй мэдлэгийг ажиллагсаддаа хүргэх, тэднийг сургах, мэргэшүүлэх
  • Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангах, хяналт үнэлгээ хийснээр сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах
  • Хэрэглэгчдийн сэтгэл ханамжинд сөргөөр нөлөөлөхүйц алдаа дутагдалыг олж илрүүлэх, засан залруулах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор санал гомдлыг хүлээн авах, засан залруулах системтэй байх