card

       Компани нь ажиллагсдыг хувь хүний болоод мэргэжлийн ур чадварын хувьд өсөж, сайжрах нөхцөл боломжийг хангах үүднээс ажлын байранд шаардлагатай сургалтууд болон бусад сургалтуудад төлөвлөгөөний дагуу хамруулдаг. Бид доорх сургалтуудыг мэргэжлийн байгууллагаар дамжуулан ажиллагсдад хүргэдэг ба зарим сургалтуудыг өөрсдийн дотоод нөөц бололцоог түшиглэн хүргэдэг.

Сургалтын төрөл:

  • Ажлын байранд шаардагдах ерөнхий ур чадварын сургалтууд
  • Хувь хүнийг хөгжүүлэх сургалт
  • Заавал хамрагдах сургалт
  • Мэргэжлийн сургалт гэх мэт

Дотоод Аудитор бэлтгэх сургалт

“ISO 9001:2016” Чанарын менежментийн  тогтолцоо, стандартыг үйл ажиллагаандаа  хэрэгжүүлэх ажлын хүрээнд  SFCS сургалтын төвөөс 2019 оны 09 сард зохион байгуулсан дотоод аудитор бэлтгэх сургалтанд компанийн таван ажилтан хамрагдан дотоод үйл ажиллагаандаа аудит хийх ур чадварыг эзэмшлээ.

Оюу толгойн сургалт

МТЭЭ ХХК нь Оюу толгой компанид бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлдэг бөгөөд энэ хүрээнд ОТ компаниас зохион байгуулдаг холбогдох сургалтуудад ажилчдаа тогтмол хамруулж байна.

Сургалтууд нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, анхны тусламж үзүүлэх, галын аюулгүй ажиллагаа, жолооны сургалт, эрсдлийн сургалт гэх мэт олон чиглэлд явагддаг.