card

      МТЭЭ ХХК нь нэг зорилго бүхий хамт олныг нэгтгэх, удирдлага ажилтнуудын харилцаа,  хамтын ажиллагаанд сайжруулалт хийх, ажилтнуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх болон ажилтнуудаа амраах, ажлаа дүгнэх гэх мэт  зорилгуудын  хүрээнд  нийт ажилтнуудыг хамруулсан амралт, зугаалга, спортын тэмцээн уралдаан зохион байгуулах болон бусад үйл ажиллагаануудыг тогтмол зохион байгуулдаг.

2019 оны 8 сард нийт ажилтнуудыг хамруулсан аялал, зугаалгын үйл ажиллагааг зохион байгуулсан.  Энэхүү аялалаар Өмнөговь аймгийн Ёлын ам, Мухар шивэрт орчмын байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцсан ба бүх ажилтнуудын хооронд хөгжөөнт тэмцээн уралдаан зохион байгуулах, чөлөөт ярилцлага өрнүүлэх гэх мэтээр цагийг хөгжилтэй албан бус байдлаар өнгөрүүллээ. 

  • Спортын арга хэмжээнд оролцов

Greensoft компани нь  Хими, технологийн  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн дунд  “ Спортын анхдугаар наадам” - ыг  зохион байгуулсан. 2019 оны 9 сард  зохион байгуулсан энэхүү наадмын сагсан бөмбөг, теннис, волейболын төрлүүдэд МТЭЭ компанийн ажилтнууд Глобал Ацетилен, Говь Газ компанийн ажилтнуудтай  хамтран баг бүрдүүлэн амжилттай оролцлоо.