card

        Майнинг Технологи энд Экуйпмент ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсан үндэсний компани бөгөөд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт, Оюу толгойн уурхайн талбайгаас 1км-ийн зайд байрлан, нийт 14 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байгаа ба дор дурдсан чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

 

  • Химийн бодис, урвалжийн хадгалалт, дагалдах үйлчилгээ ба тээвэрлэлт
  • Ахуйн зориулалттай хөлддөггүй дулаан зөөгч шингэн буюу ахуйн ТОСОЛ-ын үйлдвэрлэл, нийлүүлэлт
  • Уул уурхайн үйлдвэрлэлийн явцад үүсч буй тоос, тоосжилтыг дарах урвалжийн (F13S) үйлдвэрлэл, нийлүүлэлт
  • Уул уурхайн үйлдвэрлэлд түгээмэл ашиглагддаг химийн бодис, урвалжийн нийлүүлэлт
  • Автомашины хөдөлгүүрийн хөргөлтийн шингэн буюу “Антифрийз”–н үйлдвэрлэл, худалдаа

       МТЭЭ ХХК нь стандартын шаардлага хангасан 1000 м.кв химийн бодисын агуулахыг 2015 онд ашиглалтад оруулсан. Бид бүх төрлийн химийн бодис, бүтээгдэхүүнийг хадгалахаас гадна хадгалалтын хугацаан дахь агуулахын үйлчилгээ, хүргэлтийн үйлчилгээг тус тус хүргэж байна.

      Манай компани үйл ажиллагаагаа өргөжүүлж, 2019 оны 9 сард хөлддөггүй шингэн буюу ТОСОЛ болон тоос дарах урвалжийг (F13S) үйлдвэрлэх цехийг ашиглалтанд оруулсан. Тус цех нь өдөрт 2 - 3 тонн тосол үйлдвэрлэх хүчин чадалтай юм.