Автозамын тоосжилт бууруулах бүтээгдэхүүн
Бид 2019 оноос эхлэн замын тоосжилтыг бууруулах бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхээр судалгаа болон лабораторийн шинжилгээнүүдийг явуулсан. Бид 2020 онд эхний туршилтын бүтээгдэхүүнийг импортлон оруулж ирж уул уурхайн компаниудтай хамтран тодорхой хэсэг замууд дээр туршсан ба туршилтын үр дүн шаардлага хангахуйц гарсан.
Энэхүү бүтээгдэхүүн маань байгаль орчинд хоргүй, модноос гаралтай байгалийн барьцалдуулагч бүтээгдэхүүн тул бүх төрлийн хөрс, гадаргууд үр дүнтэй байна. Бүтээгдэхүүн маань замын тоос тоосонцорыг барьцалдуулах замаар хатуурч давхарга үүсгэснээр тоос босох хөдөлгөөнийг тогтворжуулж дардаг.
МТЭЭ ХХК нь бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, бүтээгдэхүүний өртөгийг бууруулах тал дээр энэ чиглэлийн туршлагатай дотоодын болон гадны компаниудтай хамтран ажиллаж байна. Бид цаашид бүтээгдэхүүний ашиглалттай холбогдох дагалдах тоноглол, үйлчилгээг мөн зах зээлд нийлүүлэхээр зорьж байна.
Доорхи зургаас уул уурхайн тээвэрлэлтийн замын тоосыг бууруулсан байдалтай танилцана уу.