card

Үл эвдэх сорилын туршилт шинжилгээний үйлчилгээ / Non-destructive testing/

Үл эвдэх сорил / Non-destructive testing/ нь үйлдвэрлэлийн салбарт хэрэглэгддэг ба тус тусдаа давуу болон сул талтай олон янзын аргууд байдгаас дараахи 6 төрөл нь түгээмэл хэрэглэгддэг. Үүнд: Хэт авианы шинжилгээ (UT), рентген шинжилгээ (RT), цахилгаан соронзон тест (ET), соронзон бөөмийн туршилт (MT), шингэн нэвтрэлтийн тест (PT) ба харааны сорил зэрэг юм.

Үл эвдэх сорилын олон аргууд нь материалын физик шинж чанар ба орцыг тодорхойлох, даралтат сав болон материалын сэв гэмтлийг таних, илрүүлэхэд хэрэглэгдэх ба үүнээс хамгийн түгээмэл нь ХЭТ АВИАНЫ СОРИЛЫН АРГА юм.

Манай компани 2016 оноос хойш хэт авианы сорил, туршилтын аргыг ашиглан даралтат сав, материалын сэв, гэмтлийг илрүүлэх туршилт, шинжилгээний ажлуудыг гүйцэтгэж байна.

Хамтран ажиллагсад:

  • Сүү ХХК
  • АПУ компани
  • Энержи ресурс ХХК
  • Дархан төмөрлөгийн үйлдвэр гэх мэт