ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ АХУЙ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАЙГАЛЬ ОРЧИН
МТЭЭ ХХК-ийн ЭАААБО-ны зорилтууд нь хөдөлмөрлөх бүхий л явцад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлийг урьдчилан тооцоолох, түүний хор хохирлыг бууруулах төлөвлөгөө, арга механизмыг бий болгох зэрэгт нийцэх ба эдгээр зорилтуудыг ханган ажиллах зан төлөв, дадлыг хамтдаа хэвшүүлэх, улмаар эдгээр зорилтууд нь ажилтан бүрийн үүрэг хариуцлагатай салшгүй холбоотой байх, мөнхүү хамтын зорилт байхыг чухалчилна. Үүнд:
- Компанийн бүхий л үйл ажиллагаа Эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа ба байгаль орчны өнөөгийн дүрэм журам, стандартуудад нийцсэн байх
- ЭАААБО-ны шаардлага хангасан, аюулгүй ажлын байр, орчин нөхцлийг бий болгох, хэвшүүлэх
- Ажилтан бүр аюулгүй ажиллах болон осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зөв арга барилыг эзэмшсэн байх, ЭАААБО-ны гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулах
- Компанийн үйл ажиллагаа байгаль орчин болоод иргэдийн эрүүл мэндэд ээлтэй байх
- Үүрэг, хариуцлагын ил тод зарчмыг баримтлах
МТЭЭ ХХК нь “Эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа, байгаль орчны журам”-аар тодорхойлогдсон зорилго, зорилтуудыг биелүүлэхэд ахиц дэвшил гаргах, ажиллагсдын аюулгүй ажиллах хандлагыг хэвшүүлэх, ЭАААБО-ны гүйцэтгэлийг хянах, сайжруулах, ажиллагсдыг урамшуулах зэрэг үйл явцыг хангах зорилгоор бүх ажилтнуудыг хамруулсан “Урамшуулалт Хөтөлбөр” -ийг хэрэгжүүлдэг.
ЭРҮҮЛ АХУЙ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА БА БАЙГАЛЬ ОРЧНЫ
ЗОРИЛТУУД БА ТӨЛӨВЛӨЛТ
ЭАААБО-ны зорилтууд нь хөдөлмөрлөх бүхий л явцад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлийг урьдчилан тооцоолох, түүний хор хохирлыг бууруулах төлөвлөгөө, арга механизмыг бий болгох зэрэгт нийцэж байх ба зорилтуудыг ханган ажиллах зан төлөв, дадлыг нийтээр хэвшүүлэх, улмаар эдгээр зорилтууд нь ажилтан бүрийн үүрэг хариуцлагатай салшгүй холбоотой байх, мөнхүү хамтын зорилт байхыг чухалчилна. Үүнд:
- Компанийн бүхий л үйл ажиллагаа Эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа ба байгаль орчны өнөөгийн дүрэм журам, стандартуудад нийцсэн байх
- ЭАААБО-ны шаардлага хангасан, аюулгүй ажлын байр, орчин нөхцлийг бий болгох, хэвшүүлэх
- Ажилтан бүр аюулгүй ажиллах болон осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зөв арга барилыг эзэмшсэн байх, ЭАААБО-ны гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулах
- Компанийн үйл ажиллагаа байгаль орчин болоод иргэдийн эрүүл мэндэд ээлтэй байх
- Үүрэг, хариуцлагын ил тод зарчмыг баримтлах
БАЙГАЛЬ ОРЧИН
МТЭЭ ХХК нь компанийн үйл ажиллагаа БО-д нөлөөлөх байдлын үнэлгээг цаг тухай бүрт БОНХ-ын сайдын 2014 оны 04 сарын 10-ны өдрийн А-117 тушаалаар баталсан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний аргачлал”- ын дагуу гүйцэтгүүлж ирсэн.
Бид хүний эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх байдлыг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх чиглэлээр дор заасан ажлуудыг хэрэгжүүлж байна.
- Хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зөвлөмж, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг боловсруулах, чанд даган мөрдөж, ажилчдыг ажлын байрны онцлогоос хамааруулан зохих хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсээр бүрэн хангах, хэвшүүлэх.
- Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэх тоосжилтын хэмжээг бууруулах зорилгоор усалгаа чийгшүүлэлтийг тоосжилт ихээр боссон үед хийх;
- Барилгын ажлын явцад тоос шороо босох ил задгай талбайнуудыг байнга ус шүршиж чийгшүүлж байх;
- Олон салаа зам гаргахгүй тогтсон нэг замаар зорчих;
- Тээвэр хийхдээ шороон замаар 30 км/цаг хурдтай, агуулах орчимд 5 км/цаг хурдтай зорчих
- Агуулахын дотор хашаанд хатуу хог хаягдлыг шатаахгүй байх;
- Ахуйн хэрэглээнээс гарах хог хаягдлыг ангилах, ангилсан хаягдлыг УБ руу сард 1 удаа зөөж хаягдлын цэгт тушаах, бусад хаягдлыг сард 1-2 удаа тогтмол нэгдсэн хогийн цэгт зөөвөрлөх, химийн хог хаягдлыг гэрээний дагуу УБ-т байрлах хаягдлын үйлдвэрт тушаах
- Тээврийн хэрэгслийг аюулгүй ажиллагааны журмын дагуу унтрааж, шаардлагатай засвар үйлчилгээг хийх, шаардлагатай бол шинэчлэх;
- Ажлын байр, амралтын байрны орчинд газарт жил бүр мод, бут сөөг тарих;
- Шаардлагагүй тохиолдолд газар шорооны ажил хийхгүй байх;
- Хатуу хучилтгүй замд автомашины хурдыг хязгаарлах, тоосжилтыг бууруулах усалгааг хийх;
- Шингэн хаягдлыг цэвэршүүлэхгүйгээр ил задгай асгаж хаяхгүй байх;
- Хууль бус агнуур хийх, амьтны үр зулзага, үүр өндгийг сүйтгэх зэрэг зөрчлийг гаргуулахгүй байхад анхаарах
- Үйл явцын хүрээнд гарах хатуу болон шингэн хог хаягдлыг зориулалтын цэгт хүргэх, шатах тослох материал болон химийн хортой бодисын хаягдлыг зориулалтын саванд хадгалах, тогтсон хугацаанд зориулалтын газарт устгуулах зэрэг болно.
Бид энэхүү зорилгын хүрээнд өөрсдийн эзэмшлийн 0,3 га орчимд чацарганы мод, улиас, шар хуайс зэрэг 4 янзын мод тариалсан.
ЭАААБО-ны бодлого ба журмын биелэлтийг хангаж ажиллахад ахиц дэвшил гаргах, ажиллагсдын аюулгүй ажиллах хандлагыг хэвшүүлэх, ЭАААБО-ны гүйцэтгэлийг хянах, сайжруулах зорилгоор ажиллагсадыг урамшуулах хөтөлбөрийг 2019 оноос эхлүүлэн хэрэгжүүлж байна.