card

     МТЭЭ ХХК нь нийгмийн салшгүй нэг хэсгийн хувьд нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж нийтийн өмнө тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд өөрсдийн чадамж нөхцлийн хүрээнд оролцож, хүн амын болоод эдийн засгийн өсөлт, хөгжилд хувь нэмрээ оруулах зэргээр даяарчлагдсан дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхаж байна.

Компани нь энэхүү хариуцлагын хүрээнд доорх зорилтуудыг ханган ажиллахаар зорьж байна. Үүнд:

  1. Үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөжүүлж тогтвортой ажлын байруудыг бий болгох
  2. Ажилтнуудынхаа өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж цалин, хангамжийг өрсөлдөхүйц байдлаар тогтоох, эрүүл, аюулгүй, тав тухтай ажлын байраар хангах, ажиллагсдыг урамшуулах, ажилтнуудыг хувь хүний болоод ажил мэргэжлийн хувьд өсөж хөгжихөд анхаарах, тэдний эрхийг дээдлэх
  3. Үйлдвэрлэл, үйлчилгээгээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгаль орчинд ээлтэй байдлаар явуулах, сөрөг нөлөөллийг бууруулах, эрчим хүчийг зүй зохистой хэрэглэх, хог хаягдлыг багасгах, ангилах, цаасыг хэмнэж цахимжуулах
  4. Бизнесийн үйл ажиллагаагаа эрхэлж буй орон нутагтайгаа хамтран ажиллах, орон нутгийн эдийн засагт оруулж буй компанийн шууд болон шууд бус бүх төрлийн татвар, хураамжийг шударгаар төлөх, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, өөрсдийн эрхэлж буй бизнесийн үйл ажиллагааг хуулийн дагуу ил тод, нээлттэй таниулах зэргээр орон нутагтай сайн түншлэлийг бий болгох
  5. Улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулж хуулийн дагуу холбогдох татвар хураамжийг шударгаар төлөх, авилгалаас ангид байх, нийгмийн сайн сайхны төлөө ашгийн  бус үйл ажиллагаанд өөрсдийн боломж нөхцлийн хүрээнд оролцох, дэмжиж ажиллах зэрэг болно.
  • “Говийн химич - Оюутны тэтгэлэг” хөтөлбөр

      МТЭЭ ХХК нь орон нутгийн иргэдийн боловсролыг дэмжих зорилгын хүрээнд Өмнөговь аймгийн харьяат Хими технологийн чиглэлээр амжилттай суралцаж байгаа оюутнуудад зориулсан Говийн химич - Оюутны тэтгэлэг хөтөлбөрийг 6 дахь жилдээ зохион байгууллаа.

МТЭЭ ХХК нь 2021-2022 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг МҮХАҮТ-ын Өмнөговь аймаг дахь салбар танхимтай хамтран хэрэгжүүллээ. Энэхүү хөтөлбөрийн шалгуурыг хангаж, тэнцсэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат, ШУТИС-д Химийн инженерчлэл мэргэжилээр  4-р  дамжаанд суралцдаг Х.БАЛЖИННЯМ, Өмнөговь аймгийн  Цогт–Овоо сумын харъяат МУИС-д Химийн Инженерчлэл мэргэжилээр  3-р  дамжаанд суралцдаг Н.АНГИРМАА  нарт МТЭЭ ХХК-ийн удирдлагын зүгээс баяр хүргэж, тэтгэлэгийн батламжийг гардууллаа.

  • Мод тарих сайн дурын үйл ажиллагаа

Үндэсний мод тарих өдөр жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногт тус тус тохиодог билээ. Энэхүү өдрүүдийг тохиолдуулан Оюу толгой компаниас жил бүр уламжлал болгон  “Мод тарих” үйл ажиллагааг зохион байгуулдаг ба   манай компани нь тогтмол оролцдог юм.  2018 оны 5 дугаар сарын үндэсний мод тарих өдрөөр ШУА -ийн харъяа Ботаникийн Цэцэрлэгт хүрээлэнд  мод тариалсан ба энэхүү үйл ажиллагаанд компанийн ажилтнууд идэвхитэй оролцож ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон агаарын бохирдолтой тэмцэх бүх нийтийн үйлсэд бодитой хувь нэмрээ орууллаа.

  • ЕБС-ын баруун бүсийн багш нарын уулзалт тэмцээнд оролцох Ханбогд сумын сургуулийн багш нарын үйл ажиллагааг ивээн тэтгэв.
  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн нутагт байрлах Номгон хайрханыг тахих үйл ажиллагаанд ивээн тэтгэгчээр оролцов.