card

МТЭЭ ХХК нь нийгмийн салшгүй нэг хэсгийн хувьд нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж нийтийн өмнө тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд өөрсдийн чадамж нөхцлийн хүрээнд оролцож, хүн амын болоод эдийн засгийн өсөлт, хөгжилд хувь нэмрээ оруулах зэргээр даяарчлагдсан дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхаж байна.

Компани нь энэхүү хариуцлагын хүрээнд хэд хэдэн зорилтуудыг ханган ажилладаг бөгөөд үүний нэг нь өөрийн бизнесийн үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг орон нутагтай хамтран ажиллаж тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах явдал юм.  Үүнд:

  • Орон нутгийн эдийн засагт оруулж буй компанийн шууд болон шууд бус бүх төрлийн татвар, хураамжийг шударгаар төлөх
  • Орон нутагт эрүүл аюулгүй, тав тухтай, тогтвортой ажлын байр бий болгох
  • Ажиллагсдыг хувь хүний болоод ажил мэргэжлийн хувьд өсөж хөгжихөд анхаарах, тэдний эрхийг дээдлэх
  • Орон нутгийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн чадамж, нөхцлийн хүрээнд хувь нэмрээ оруулах, үйл ажиллагааг нь дэмжиж оролцох
  • Өөрсдийн эрхэлж буй бизнесийн үйл ажиллагааг хуулийн дагуу ил тод, нээлттэй таниулах
  • Үйлдвэрлэл, үйлчилгээгээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгаль орчинд ээлтэй байдлаар явуулах,
  • Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрчим хүчийг зүй зохистой хэрэглэх, хог хаягдлыг багасгах, ангилах, цаасыг хэмнэж цахимжуулах
  • Авилгалаас ангид байх, нийгмийн сайн сайхны төлөө ашгийн бус үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах зэрэг болно.

МТЭЭ ХХК нь жил бүр орон нутагтай хамтран ажилладаг бөгөөд шаардлагатай үйл ажиллагаанд гар бие оролцох, өөрсдийн нөөц боломжийн дагуу санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр хамтран ажилладаг.

“Бид нэг гэр бүл” үзэсгэлэн худалдаа

2019 оны 10 сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюу Толгой компани болон сумын ЗДТГ- тай хамтран зохион байгуулсан “Бид нэг гэр бүл” үзэсгэлэн худалдаанд манай компани нь айл өрх, албан байгууллагын халаалт, дулааны асуудлыг шийдэх зорилгоор өөрсдийн үйлдвэрлэн гаргасан шинэ бүтээгдэхүүнүүдийг танилцуулан оролцлоо.

  • 'Hot house’ нэрийн хоёр төрлийн найрлагатай ахуйн тосол
  • 'Power’ нэрийн–40ОС хэмд хөлдөхгүй авто машиний хөдөлгүүрт зориулсан хөргөлтийн шингэн