card

МТЭЭ ХХК нь 2019 оны 9 сараас эхлэн үл хөлдөх шингэний үйлдвэрлэлийг ашиглалтанд оруулан ажиллаж байна.

Манай бүтээгдэхүүн нь ОХУ –ын ГОСТ 28084 – 89 стандарт, норматив техникийн баримт бичгийн шаардлагыг хангаж байгааг МУ-ын стандарчилал хэмжил зүйн газраас батлуулж холбогдох гэрчилгээг хүлээн авсан.

“C-03” болон “G11” нэрийн (–420С) хэм хүртэл хөлдөхгүй үл хөлдөх шингэний үйлдвэр нь өдөрт 5.0 тонн хүртэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.

Давуу тал: Бид хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн (- 56ОС) хүртэлх хэмд хөлдөхгүй үл хөлдөх шингэн, ахуйн тосолыг үйлдвэрлэх боломжтой.

Савалгаа: Бүтээгдэхүүнийг дахин боловсруулсан хуванцар сав болон мөн хэрэглэгчийн хүсэлтийн дагуу 1000 кг хүртэл хэмжээгээр савлан борлуулах боломжтой.

Химийн бодисын агуулахууд болон үйлдвэрийн байр