Ололт, амжилт
- Бид Олон Улсын Чанарын менежментийн ISO 9001:2015 тогтолцоог нэвтрүүлэв.
МТЭЭ ХХК нь Олон Улсын Чанарын менежментийн ISO 9001:2015 тогтолцоог ажил, үйлчилгээндээ хэрэгжүүлж 2019 оны 12 сард албан ёсны батламжийг гардан авлаа. Бид олон улсын менежментийн тогтолцооны шаардлагуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр үйлдвэрлэл, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах, тасралтгүй хөгжих, цаашид урт хугацаанд тогтвортой, үр өгөөжтэй оршин тогтнохоор тэмүүлж байгаа ба улмаар МУ-ын хөгжилд жинтэй хувь нэмрийг оруулах алсын зорилготой ажиллаж байна.
- Тоос дарах /цуглуулах/ урвалж үйлдвэрлэж эхлэв.
МТЭЭ ХХК-ийн сүүлийн жилүүдэд онцгойлон анхааран ажилласан чиглэлүүдийн нэг бол уул уурхайн үйлдвэрлэлийн явцад үүсч буй тоос, тоосжилтыг бууруулах урвалжийг зах зээлд нийлүүлэх, үйлдвэрлэх ажил байлаа. Бид 2019 онд Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь өөрсдийн ажлын талбайд тоос дарах урвалжийг үйлдвэрлэх үйлдвэрийн цехийг барьж ашиглалтад оруулсан ба холбогдох мэргэжлийн ажилтнуудтай хамтран ажиллаж, холбогдох туршилт шинжилгээнүүдийг хийснээр “Тоос дарах урвалж”-ийн үйлдвэрлэлийг эхлүүлж, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүллээ.
Бидний үйлдвэрлэн гаргаж буй урвалж нь хөөс үүсгэж тоос, тоосжилтыг цуглуулах замаар тоосжилтыг бууруулах бөгөөд энэхүү урвалж нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд хоргүй, тэсэрч дэлбэрэх аюулгүй, эдийн засгийн хувьд өртөг өндөр биш, тээвэрлэлт болоод хадгалалтын онцгой нөхцөл шаарддаггүй, үр дүн өндөртэй зэрэг давуу талтай.
МТЭЭ ХХК нь бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах тал дээр энэ чиглэлийн туршлагатай дотоодын болон гадны компаниудтай хамтран ажилладаг. Бид цаашид бүтээгдэхүүний ашиглалттай холбогдох дагалдах тоноглол, үйлчилгээг мөн зах зээлд нийлүүлэхээр зорьж байна.
Бид “F13S” бүтээгдэхүүнээ Оюу толгой төслийн Баяжуулах үйлдвэрт нийлүүлж байна.
Доорхи зургаас үйлдвэрлэлийн дамжлага дээрх тоосыг бууруулсан байдалтай танилцана уу.
F13S урвалжийг ашиглахаас өмнө
F13S урвалжийг ашигласны дараа
- 2019 онд Үл хөлдөх шингэн үйлдвэрлэж эхлэв.
МТЭЭ ХХК нь 2019 оны 9 сараас эхлэн үл хөлдөх шингэний үйлдвэрлэлийг ашиглалтанд оруулан ажиллаж байна.
Манай бүтээгдэхүүн нь ОХУ –ын “ГОСТ 28084 – 89” стандарт, норматив техникийн баримт бичгийн шаардлагыг хангаж байгааг МУ-ын стандарчилал хэмжил зүйн газраас батлуулж холбогдох гэрчилгээг хүлээн авсан.
“C-03” болон “G11” нэрийн (–420С) хэм хүртэл хөлдөхгүй үл хөлдөх шингэний үйлдвэр нь өдөрт 5.0 тонн хүртэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.
Химийн бодисын агуулахууд болон үйлдвэрийн байр
- Шагнал, урамшуулал
МТЭЭ ХХК нь 2018 онд Чингэлтэй дүүргийн “ШИЛДЭГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ АЖИЛ ОЛГОГЧ” аж ахуйн нэгжээр шалгарсан.
2019 онд залуу эрдэмтдийг дэмжигч байгууллага
МҮХАҮ-ийн танхимаас зохион байгуулдаг оны шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулах “Entrepreneur – 2019” арга хэмжээний шалгаруулалтанд оролцож Өмнөговь аймгийн шилдэг “Инноваци нэвтрүүлэгч байгууллага”- аар шалгарсан.