card

       Компани нь ажиллагсдыг хувь хүний болоод мэргэжлийн ур чадварын хувьд өсөж, сайжрах нөхцөл боломжийг хангах үүднээс ажлын байранд шаардлагатай сургалтууд болон бусад сургалтуудад төлөвлөгөөний дагуу хамруулдаг. Бид доорх сургалтуудыг мэргэжлийн байгууллагаар дамжуулан ажиллагсдад хүргэдэг ба шаардлагатай тохиолдолд өөрсдийн дотоод нөөц бололцоог түшиглэн зарим сургалтуудыг хэрэгжүүлдэг. Үүнд:

  • Ажлын байранд шаардагдах ерөнхий ур чадварын сургалтууд
  • Хувь хүнийг хөгжүүлэх сургалт
  • Заавал хамрагдах сургалт
  • Мэргэжлийн сургалт гэх мэт

Компьютерийн анхан шатны сургалт

Компанийн ажиллагсдад компьютерийн Word, Excel, Power point программууд дээр ажиллах чадварыг сайжруулах болон интернэтийг холбоо харилцаанд үр дүнтэй ашиглах талаар анхан шатны мэдлэг олгох сургалт болон дадлага ажлыг компанийн ажилтан Ц. Мөнх-Өнөр,              Ц. Оюунчимэг нар өглөө.

Дотоод Аудитор бэлтгэх сургалт

2019 оны 09 сард ISO 9001:2015 Чанарын менежментийн  тогтолцоо, стандартыг үйл ажиллагаандаа  хэрэгжүүлэх ажлын хүрээнд  SFCS сургалтын төвөөс зохион байгуулсан дотоод аудитор бэлтгэх сургалтанд компанийн таван ажилтан хамрагдан дотоод үйл ажиллагаандаа аудит хийх ур чадварыг эзэмшлээ.

Оюу толгойн сургалт

МТЭЭ ХХК нь Оюу толгой компанид бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлдэг бөгөөд энэ хүрээнд ОТ компаниас зохион байгуулдаг холбогдох сургалтуудад ажилчдаа тогтмол хамруулж байна.

Сургалтууд нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, анхны тусламж үзүүлэх, галын аюулгүй ажиллагаа, жолооны сургалт, эрсдлийн сургалт гэх мэт олон чиглэлд явагддаг.