МТЭЭ ХХК нь 2021 – 2022 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн харьяат, Хими технологийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудыг хамруулах “ГОВИЙН ХИМИЧ – ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ” хөтөлбөрийг МҮХАҮТ-ын Өмнөговь аймаг дахь салбар танхимтай хамтран зарласан.
2021 – 2022 оны “ГОВИЙН ХИМИЧ – ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ” хөтөлбөрт :
- МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ -д ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛ мэргэжилээр 4 -р дамжаанд суралцдаг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харъяат иргэн Х. БАЛЖИННЯМ
- МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ -д ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛ мэргэжилээр 3-р дамжаанд суралцдаг Өмнөговь аймгийн Цогт –Овоо сумын харъяат иргэн Н. АНГИРМАА нар шалгарсан ба дээрх оюутнуудад Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах “ БАТЛАМЖ” гардуулан өгөх үйл ажиллагааг 2021 оны 10 сарын 26 -ны өдөр компанийн Улаанбаатар хот дахь оффисийн байранд зохион байгуулав.