МТЭЭ ХХК нь 2022–2023 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн харъяат, Хими технологийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудыг хамруулах “ГОВИЙН ХИМИЧ – ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ” хөтөлбөрийг МҮХАҮТ-ын Өмнөговь аймаг дахь салбар танхимтай хамтран 7 дахь жилдээ зарласан.
2022–2023 оны “ГОВИЙН ХИМИЧ – ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ” хөтөлбөрт :
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ -д ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛ мэргэжилээр 4-р дамжаанд суралцдаг Өмнөговь аймгийн Цогт–Овоо сумын харъяат иргэн Н.АНГИРМАА шалгарсан ба Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах “БАТЛАМЖ” гардуулан өгөх үйл ажиллагааг 2022 оны 9 сарын 30-ны өдөр компанийн Улаанбаатар хот дахь оффисийн байранд зохион байгуулав.