Тоос дарах урвалж үйлдвэрлэж эхлэв.

Тоос дарах урвалж ( F13S ) үйлдвэрлэж эхлэв.

       МТЭЭ ХХК-ийн сүүлийн жилүүдэд онцгойлон анхааран ажилласан чиглэлүүдийн нэг бол уул уурхайн үйлдвэрлэлийн явцад үүсч буй тоос, тоосжилтыг бууруулах урвалжийг зах зээлд нийлүүлэх, үйлдвэрлэх ажил байлаа. Бид 2019 онд Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь өөрсдийн ажлын талбайд тоос дарах урвалжийг үйлдвэрлэх үйлдвэрийн цехийг барьж ашиглалтад оруулсан ба холбогдох мэргэжлийн ажилтнуудтай хамтран ажиллаж, холбогдох туршилт шинжилгээнүүдийг хийснээр “Тоос цуглуулах урвалж”-ийн үйлдвэрлэлийг эхлүүлж, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүллээ.

Бидний үйлдвэрлэн гаргаж буй урвалж нь хөөс үүсгэж тоос, тоосжилтыг цуглуулах замаар тоосжилтыг бууруулах бөгөөд энэхүү урвалж нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд хоргүй, тэсэрч дэлбэрэх аюулгүй, эдийн засгийн хувьд өртөг өндөр биш, тээвэрлэлт болоод хадгалалтын онцгой нөхцөл шаарддаггүй, үр дүн өндөртэй зэрэг давуу талтай.

МТЭЭ ХХК нь бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах тал дээр энэ чиглэлийн туршлагатай дотоодын болон гадны компаниудтай хамтран ажилладаг. Бид цаашид бүтээгдэхүүний ашиглалттай холбогдох дагалдах тоноглол, үйлчилгээг мөн зах зээлд нийлүүлэхээр зорьж байна.

Бид “F13S” бүтээгдэхүүнээ Оюу толгой төслийн Баяжуулах үйлдвэрт нийлүүлж байна.

Доорхи зургаас үйлдвэрлэлийн дамжлага дээрх тоосыг бууруулсан байдалтай танилцана уу.

F13S урвалжийг ашиглахаас өмнө

F13S урвалжийг ашигласны дараа