2019 оны 9 сараас эхлэн хөргөлтийн хөлддөггүй шингэний үйлдвэрлэлийг ашиглалтанд оруулан дараах нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг айл өрх, албан байгууллагын халаалт, дулааны асуудлыг шийдэх зорилгоор үйлдвэрлэн нэр төрөл, тоо хэмжээг өргөжүүлэн ажиллаж байна.
Манай бүтээгдэхүүн нь ОХУ –ын “ГОСТ 28084 – 89” стандарт, норматив техникийн баримт бичгийн шаардлагыг хангаж байгааг МУ-ын стандарчилал хэмжил зүйн газраас батлуулж холбогдох гэрчилгээг хүлээн авсан.
- 'Hot house’ нэрийн хоёр төрлийн найрлагатай ахуйн тосол
- -30ОС хэмд хөлдөхгүй этиленгликольд суурилсан
- -35ОС хэмд хөлдөхгүй Техникийн спирт агуулсан
- 'Power’ нэрийн–40ОС хэмд хөлдөхгүй авто машиний хөдөлгүүрт зориулсан хөргөлтийн шингэн
Үйлдвэрлэлийн хүчин чадал
- Ахуйн зориулалттай хөлддөггүй дулаан зөөгч шингэн (тосол): Өдөрт 2.0 - 3.0 тонн
- Автомашины хөргөлтийн шингэн (автотосол буюу антифрийз): Өдөрт 0.8 - 2.0 тонн
Давуу тал:
Бид хэрэглэгчийн хэрэгцээнд тохируулан (- 56ОС) хүртэлх хэмд хөлдөхгүй байх хөргөлтийн шингэнийг үйлдвэрлэн 1 кг, 5 кг, 10 кг-ын багтаамжтай, өөрсдийн үйлдвэрлэсэн дахин боловсруулсан хуванцар саванд савлан худалдаалж байна.
Мөн хэрэглэгчийн хүсэлтийн дагуу 1000 кг хүртэл хэмжээгээр савлан борлуулах боломжтой.
Химийн бодисын агуулахууд болон үйлдвэрийн байр