Компанийн ажилтнуудыг чадавхижуулах сургалт зохион байгуулагдлаа.

МТЭЭ ХХК нь ажилтнуудаа чадавхижуулах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх сургалтуудад тогтмол хамруулахыг зорьдог. Энэ удаагийн ээлжит сургалтыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2020 оны 09 сарын 12- ны өдөр зохион байгууллаа.

Тус сургалт нь Бизнесийн Инноваци Хөгжлийн Төв болон АТЛАС сургалтын төвийн хамтарсан хөтөлбөрийн дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал, Манлайлал, Үр дүнтэй харилцаа, Байгууллагын соёл, Багийн ажиллагаа зэрэг сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдлаа.