МТЭЭ ХХК нь 2020 – 2021 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн харьяат, Хими технологийн чиглэлээр суралцаж байгааоюутнуудыг хамруулах “ГОВИЙН ХИМИЧ – ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ” хөтөлбөрийг МҮХАҮТ-ын Өмнөговь аймаг дахь салбар танхимтай хамтран зарласан.
2020 – 2021 оны “ГОВИЙН ХИМИЧ – ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ” хөтөлбөрт :
- МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ -д ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛ мэргэжилээр 3-р дамжаанд суралцдаг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харъяат иргэн Х.БАЛЖИННЯМ
- МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ -д ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛ мэргэжилээр 1-р дамжаанд суралцдаг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат иргэн Х.БАЯРМАА нар шалгарсан ба дээрх оюутнуудад Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах “ БАТЛАМЖ” гардуулан өгөх үйл ажиллагааг 2020 оны 09 сарын 30-ны өдөр компанийн Улаанбаатар хот дахь оффисийн байранд зохион байгуулав.