2021-2022 оны “Говийн химич” оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Компанийн тухай мэдээлэл

“Майнинг технологи энд Экуйпмэнт” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт, Оюу Толгой төслийн талбайгаас 1км-т байрлан, технологийн судалгаа, химийн бодисын нийлүүлэлт, химийн бодисын агуулахын үйлчилгээний чиглэлээр ажилладаг үндэсний компани юм.

МТЭЭ ХХК нь үйл ажиллагаа явуулж байгаа орон нутагтайгаа хамтран ажиллах болон компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн иргэдийн боловсролын хөгжилд дэмжлэг үзүүлэхээр Хими, Хими технологийн чиглэлээр амжилттай суралцаж байгаа орон нутгийн оюутан залуусыг дэмжих “ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” -ийг 2016 оноос хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Өмнөговь аймгийн харьяат нийт 10 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоод байна.

МТЭЭ ХХК нь 2021 – 2022 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн харъяат, Хими технологийн чиглэлээр суралцаж байгаа 3 хүртэлх оюутныг хамруулахаар “ГОВИЙН ХИМИЧ – ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ” хөтөлбөрийг МҮХАҮТ-ын Өмнөговь аймаг дахь салбар танхимтай хамтран зарлаж байна.

 Хөтөлбөрийн тухай:

“Говийн химич – Оюутны тэтгэлэг” хөтөлбөрт оролцогч оюутанд тавигдах шаардлага:

  • Өмнөговь аймгийн харъяат оршин суугч байх,
  • Монгол  улсын  магадлан  итгэмжлэгдсэн  их,  дээд  сургуульд  Хими  технологийн  мэргэжлээр бакалаврын түвшний 2, 3, 4-р дамжаанд суралцдаг байх,
  • 2020 – 2021 оны хичээлийн жилийн сурлагын голч дүн 2.8 (GPA)-с дээш байх,
  • Олон нийтийн ажилд идэвхитэй оролцсон, нийгмийн идэвхитэй оюутан байх,
  • Өөр бусад байгууллагаас зарлагдсан оюутны тэтгэлэгт хөтөлбөр эсхүл тэтгэмжид хамрагдаагүй байх;

Бүрдүүлэх бичиг баримтууд:

  • Өргөдлийн маягт ( Татаж авах эсвэл дор заасан хаягнаас биеэр ирж авна уу)
  • Сургуулийн тодорхойлолт
  • Өмнөх хичээлийн жилийн дүнгийн хуулбар
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • Эссэ  -  а)  "Суралцаж  байгаа  мэргэжлийн  онцлог,  ач  холбогдол" б) "Оюутны өнөөгийн амжилт ба ирээдүйн төлөвлөгөө" сэдвийн аль нэгээр 300 үгтэй)
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • 2 хувь цээж зураг

Тэтгэлэг хүсэгч оюутан нь дээр дурдсан бичиг баримтыг бүрдүүлэн 2021 оны 09 сарын 8-ны өдрийн дотор  info@mte.mn цахим хаягаар, эсвэл МҮХАҮТ-ын Өмнөговь аймаг дахь салбар танхимын байранд ирүүлнэ үү.

Хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад хот, Говь сэндс зочид буудлын 308 тоот /МҮХАҮТ-ын Өмнөговь аймаг дахь салбар танхим/

МТЭЭ ХХК-ийн утас: 77660151, 88017550              МҮХАҮТ-ын Өмнөговь аймаг дахь салбар танхимын утас: 70533388, 99990314