card

МТЭЭ ХХК нь ээлжийн ажлын хувиартай, орон нутагт ажиллах

Агуулахын ажилтан ажилд авна.

Майнинг Технологи энд Экуйпмент ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсан, уул уурхайд хэрэглэгдэх химийн бодис, урвалжийн нийлүүлэлт болон технологийн судалгаа, үйлдвэрлэл, химийн бодисын агуулахын үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компани юм.

Манай компани нь ажилтныхаа өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж, ажилтны аюулгүй ажиллах нөхцлийг хангах, мэргэжлийн болоод хувь хүний хувьд хөгжиж дэвшихийг дэмжиж, ажилтнуудтайгаа шударга, ёс зүйтэй, харилцан бие биенээ хүндэтгэсэн хөдөлмөрийн хамтын харилцаатай байхыг чухалчлан ажилладаг.

Нэг. Ажилтны үндсэн үүрэг, хариуцлага

Агуулахын ажилтан нь химийн бодис, урвалжийн агуулах дахь бараа бүтээгдэхүүнийг бүртгэх, бүрэн бүтэн байдлыг хянах, бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж агуулахын орчинд хяналт тавих зэргээр агуулахын үйл ажиллагааг хэвийн явуулах бүхий л нөхцлийг ханган ажиллах үндсэн үүрэгтэй.

Үүрэг, хариуцлага:

  1. Агуулахын бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах, бүртгэх, тайлагнах
  2. Агуулахын орчны үзлэг хийх, тайлагнах
  3. Шаардлагатай засвар үйлчилгээний талаар удирдлагад мэдээлэх
  4. Агуулахын орчныг эмх цэгцтэй, цэвэр байлгах
  5. Бараа бүтээгдэхүүнийг ачих, буулгах үед аюулгүй байдлын үүднээс хяналт тавих
  6. Барааны бүрэн бүтэн байдлыг анхаарч, ажлын байрны үзлэгийг тогтмол явуулах
  7. Шаардлагатай тохиолдолд бараа бүтээгдэхүүн буулгах, ачихад туслах
  8. Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаварыг гүйцэтгэх гэх мэт.

Ажилтан нь ээлжийн хувиараар Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах МТЭЭ компанийн орон нутгийн салбарт ажиллана.

Хоёр. Ажлын байранд тавигдах шаардлага
  • Их дээд сургууль, коллеж эсвэл техник мэргэжлийн сургууль төгссөн байх
  • Хими технологийн чиглэлийн сургууль төгссөн бол давуу талтай
  • Ажил эрхэлж байсан 2 ба түүнээс дээш жилийн туршлагатай
  • Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглах чадвартай бол давуу талтай
  • Харилцааны соёлтой байх
  • Дүрэм, журмыг мөрддөг байх
  • Хувийн зохион байгуулалттай байх
  • Ажлаа цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэдэг байх
  • Бие даан ажиллах болон багаар хамтран ажиллах чадвартай байх
  • Ажлын шинэ арга барилыг соргогоор тусган авч чаддаг байх
  • Шударга, зарчимч байх
  • Удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу аливаа ажлыг түргэн шуурхай, чанартай гүйцэтгэх чадвартай байх гэх мэт. 

Та дэлгэрэнгүй анкетаа, өргөдлийн хамт 2022 оны 6-р сарын 15-наас өмнө доорх хаягаар бидэнд илгээнэ үү. Анкетын маягтыг www.mte.mn хаягнаас татаж авна уу.

УБ дахь компанийн хаяг: БГД 4-р хороо, Газар бизнес төв, 2 давхарт 209 тоот

Утас: 77660151, 88017550

Имэйл хаяг: info@mte.mn

Вэб хуудас: www.mte.mn

Анкет бөглөх